Title

Эрчим Инженеринг ХХК-нь 1999 онд байгуулагдан эрчим хүчний тоног төхөөрөмжийн зураг төсөл, засвар үйлчилгээ, угсралт, туршилт тохируулгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл өөрийн үйл ажиллагаагаа Эрчим хүч, Уул уурхай, Нийтийн аж ахуй, Барилгын чиглэлд явуулж Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн төслүүд болон орон нутаг, тухайн байгууллагын санхүүжилтээр хийгдсэн 100 гаруй төсөл, гэрээт ажлыг хийж гүйцэтгээд байна. Манай байгууллага нь дараах чиглэлээр ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлтэй бөгөөд цаашид өөрийн үйл ажиллагаа, чиглэлийг өргөтгөхөөр ажиллаж байна.

 

 

 

Үүнд:

  • 0,4-220кВ н ЦДШ, дэд станцын зураг төсөл, засвар, угсралтын ажил
  • 80кгх/см2 с дээш даралттай зураг төсөл, зуухны засвар, угсралтын ажил
  • 80кгх/см2 с дээш даралттай зураг төсөл, даралтат савны засвар, угсралтын ажил
  • 80кгх/см2 с дээш даралттай шугам хоолойн зураг төсөл, засвар, угсралтын ажил
  • Туршилт тохируулгын ажил

Манай байгууллагын мэргэшсэн инженерүүд Монгол улсын хамгийн чухал объектууд болох Дулааны цахилгаан станцууд, Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ, Улаанбаатар хотын цахилгаан түгээх сүлжээ, Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээ, Үндэсний диспечерын төв зэрэг олон байгууллагуудад ажил үйлчилгээ үзүүлж Монгол улсын Эрчим хүчний найдвартай ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Мөн манай компани нь олон улсын байгууллагууд болох Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн банк болоод Монгол улсын засгийн газрын санхүүжилттэй эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

 

Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцын шинэчлэлийн төслийн 1-р шатанд оролцож   1-4 зуухны тоосон систем, Кип-А болон зуухнуудыг шинэчлэн, нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг угсрахад гар бие оролцон ажилласан билээ.

 

Жил бүр Дулааны шугам сүлжээний сальникан компенсаторыг орчин үеийн дэвшилтэт технологиор хийгдсэн сильфон компенсатороор солих ажлыг зохион байгуулж өнөөдрийн байдлаар 300-800 диаметр бүхий 120 гаруй компенсаторыг нийлүүлж угсарсан байна.

 

Сүүлийн үед уул уурхайн салбарт өөрийн үйл ажиллагааны чиглэлээр төсөл хэрэгжүүлж “Бороо Гоулд” ХХК, “Айванхоу Майнз” ХХК, “Өмнийн Говийн элс” ХХК-ны эрчим хүчний болон бусад барилга байгууламжуудын  бүтээн байгуулалтанд идэвхтэй оролцон ажиллаж байна.

 

“Бороо Гоулд” ХХК-нй үйлдвэрийн цахилгаан болон 110/33/6кВ-н 15Мвт н дэд өртөө, 6-33 кв-н цахилгаан дажуулах шугамыг дэд өртөөнүүдийн хамт барьж байгуулан ашиглалтанд өгсөн.   

 

           Манай байгууллага нийтийн аж ахуйн чиглэлээр Азийн хөгжлийн банкны зээлийн хүрээнд Баруун 5 аймгийн Нийтийн аж ахуйг сайжруулах төслийг хэрэгжүүлж Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл аймгуудад нийт 33ш гүний худаг, 5ш насосны өргөх станц, 8ш бохир усны өргөх станцуудын тоног төхөөрөмжийг нийлүүлж шугам сүлжээний хамт ашиглалтанд өгсөн.

 

          Өөрийн байгуулагын мэргэшсэн чиглэлээр аль болох шинэ технологи чанартай бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг нийлүүлж угсрах нь манай байгууллагын эрхэм зорилго бөгөөд өнөөдрийн байдлаар Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө, Төрийн ордон, Мобиком корпораци, Христийн сүм зэрэг байгууллагуудад орчин үеийн вакум таслуур бүхий 6/0,4кВ-н иж бүрэн хувиарлах байгууламжуудыг нийлүүлэн угсарсан нь захиалагч байгууллагуудын талархалыг хүлээж байна.

Үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн сүүлийн жилүүдэд зураг төсөл, зөвлөхийн үйлчилгээ хийж байгаа бөгөөд 2006-2007 онд Улаанбаатар-Мандальговь-Оюу Толгойн 220кВ-н ЦДАШ, дэд өртөөний техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн.  Уг шугамын барилга угсралтын ажлыг 2010 онд MSC International компанитай хамтран гүйцэтгэхээр бэлтнэж ажлаа хангаж байгаа болно. 

 

2009 онд Улаанбаатр хотын 4-р цахилгаан станцад байрлах ТБЦДС ТӨХК-ны 220/110кВ-н дэд өртөөнд 220/110кВ-н 125 000кВА автотрансформаторыг суурилуулах зураг төслийг хийж өнөөдрийн байдлаар уг автотрансформаторыг оруулж ирээд угсрах ажлын бэлтгэлийг хангаад байна.

 

ХБНГУ-н KFW банкны санхүүжилтээр ТБЦДС ТӨҮГ-н 220/110/35кВ, 110/35/10кВ-н 20 дэд өртөөнд тогтмол гүйдлийн системыг суурилуулах ажлыг амжилттай хэрэгжүүлэн дуусах шатандаа ороод байна.

 

Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж байгаа 40000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд “110/10/6кВ-н 2 х 25000кВА “Умард” дэд өртөөг 2 х 40000кВА болгон өөрчлөх өргөтгөлийн зураг төсөл, Улаанбаатар хотод шинээр баригдах 7-р хороолол болон Радио Телевизийн хорооллын 110/35/10кВ-н 2 х 40 000кВА-н 2 дэд өртөний зураг төслийг хийж гүйцэтгээд байна.

2010 онд Хөвсгөл аймгийг нэдсэн дулаан хангамжтай болгох төслийг хэрэгжүүлэх ажлын эхний үе шат болох техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, 30Гкал хүчин чадал бүхий Дулааны станц, дулааны шугам сүлжээний ажлын зураг төсөл хийж гүйцэтгэсэн.